Tag » Eps-topik

EPS-Sincere/Committed Workers Processing of Documents

** Disclaimer- I am not affiliated with any official agencies here in KOREA this was just my personal experience which might help others.  **

CALL: Human Resources Development (HRD) if you need to verify everything or ask for their advice on what and how to process.   710 kata lagi

Benefits

EPS-TOPIK гарын авлага. Солонгос хэлний цагаан толгой Хангыл үсэг.

Солонгос хэлний цагаан толгой болох Хангыл үсэг нь:

  1. Үндсэн 14 гийгүүлэгч (ㄱ, ㄴ, ㄷ, ㄹ, ㅁ, ㅂ, ㅅ, ㅇ, ㅈ, ㅊ, ㅋ, ㅌ, ㅍ, ㅎ)
  2. Давхар 5 гийгүүлэгч (ㄲ, ㄸ, ㅃ, ㅆ, ㅉ)
  3. Үндсэн 10 эгшиг (ㅏ, ㅑ, ㅓ, ㅕ, ㅗ, ㅛ, ㅜ, ㅠ, ㅡ, ㅣ)
  4. Хос 11 эгшиг (ㅐ, ㅒ, ㅔ, ㅖ, ㅘ, ㅙ, ㅚ, ㅝ, ㅞ, ㅟ, ㅢ ) -ээс бүрдэнэ.

Солонгос хэлний үгийн үеийн бүтэц нь дараах 4 төрөл байна:

  1. Эгшиг.                                                   Жишээ: 아, 오
  2. Гийгүүлэгч + Эгшиг.                           Жишээ: 나, 코
  3. Эгшиг + Гийгүүлэгч.                           Жишээ: 안, 운
  4. Гийгүүлэгч + Эгшиг + Гийгүүлэгч.   Жишээ: 강, 곰

 Бүх эгшгүүд нь үеийн эхэнд болон дангаар бичигдэхдээ “ㅇ” гийгүүлэгчийг авах бөгөөд уг “ㅇ” гийгүүлэгчийн авиа дуудагдахгүй. Мөн үгийн үеийг босоо болон хэвтээ гэсэн 2 маягаар бүтээдэг.
“ㅏ, ㅑ, ㅓ, ㅕ, ㅣ, ㅐ, ㅒ, ㅔ, ㅖ” эгшгүүд нь зүүн талдаа, “ㅗ, ㅛ, ㅜ, ㅠ, ㅡ” эгшгүүд нь дээд талдаа гийгүүлэгч авна.

                                 Жишээ: 아, 고, 안, 강, 곰

Үндсэн 10 эгшиг: ㅏ(а), ㅑ(я), ㅓ(о), ㅕ(ё), ㅗ(у), ㅛ(юу), ㅜ(ү), ㅠ(юү), ㅡ(ы), ㅣ(и)

Хос 11 эгшиг: ㅐ(э), ㅒ(е), ㅔ(э), ㅖ(е), ㅘ(ва), ㅙ(вэ), ㅚ(ви), ㅝ(во), ㅞ(вэ), ㅟ(ви), ㅢ(ыи)


Үндсэн 14 гийгүүлэгч: ㄱ(г), ㄴ(н), ㄷ(д), ㄹ(р/л), ㅁ(м), ㅂ(п/б), ㅅ(с/ш), ㅇ(авиа байхгүй), ㅈ(з/ж), ㅊ(ц/ч), ㅋ(к), ㅌ(т), ㅍ(п), ㅎ(х)


Давхар 5 гийгүүлэгч: ㄲ(г~), ㄸ(д~), ㅃ(б~), ㅆ(с~), ㅉ(ж~)

Падчим: “ㄸ, ㅃ, ㅉ” -аас бусад бүх гийгүүлэгч үгийн үеийн төгсгөл буюу доод хэсэгт бичигдэн падчим буюу дэвсгэр үсэг гэж нэрлэгддэг. Гэвч падчим нь дээрх хүснэгт дэх 7 авиаг л гаргадаг юм.

Мөн 2 гийгүүлэгчээс бүрдсэн давхар падчим буюу давхар дэвсгэр үсэг байдаг. (Үүнд: ㄳ, ㄵ,  ㄼ, ㄽ, ㄾ, ㅄ, ㄶ, ㄺ, ㄻ, ㄿ, ㄶ, ㅀ)

Падчим буюу дэвсгэр үсгийн ард эгшгээр эхэлсэн үе орвол падчим үсгийг арын үеийн эхний авиагаар шилжүүлэн дуудна.

EPS-TOPIK